alim.mn | 2025.04.20
Кенниди удмын охин 67 жилийн өмнө оёсон эмээгийнхээ даашинзаар хуриман дээрээ гоёжээ

Кеннеди удмын  охин 67 жилийн өмнө оёсон, эмээгийнхээ хуримандаа өмссөн Диорын даашинзтай гэрлэж, Америкийн хамгийн нөлөө бүхий гэр бүлийнхэн нэг баярт үйл явдлыг тэмдэглэв. Кеннеди овгийн төлөөлөгч хуримаа хийсэн бол тэр ёслолд зориулж эмээгийнхээ даашинзыг сонгосон байна.

26 настай Юнис Кеннеди Шрайвер бол АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн зээ охин. Охины сонгосон хүн бол автомашины худалдааны төвийн ерөнхий захирал Майкл Гарсиа. Цар тахлын улмаас ёслолыг танхимын хэлбэрээр зохион байгуулсан аж. Залуу хос Майами дахь Гэгээн Патрик сүмд хуримаа хийжээ.

Баруунд олон сүйт бүсгүй хуримын даашинзаа сонгохдоо маш сэтгэл хөдлөм уламжлалыг баримталдаг. АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кенедигийн зээ охин 67 жилийн өмнө эмээгийнхээ хуримаа хийхдээ өмссөн даашинзыг өмсөхөөр сонгожээ.  Хуримын даашинз дэгжин хэвээр байгаа боловч цаг хугацаа энэхүү кутюр бүтээлийг нэлээн элээжээ. 67 жилийн өмнө хийсэн  “Dior-ийн кутюр даашинзны зааны соёогоор хийсэн гол өнгө бүдгэрэн хувирч, хэд хэдэн газраа жаахан урагдсан цоорсон ч надад хамаагүй” гэж сүйт бүсгүй Юнис хэлжээ. Сүйт бүсгүй энэ чимэглэлсэн хувцсаар гоёсон тухайгаа “Даашинз нь салфетка цаас шиг нимгэн бөгөөд маш болгоомжтой харьцахыг шаардсан. Би үнэндээ суухаас ч айж байсан” гэж Кеннеди овгийн төлөөлөгч Америкийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ