alim.mn | 2025.04.20
Украйны тамирчид гарч ирэхэд Путин худлаа унтав
Өвлийн XXIV олимп “Бээжин 2022” наадмын нээлт хоёрдугаар сарын 5-нд боллоо. Наян мянган суудалтай “Шувууны үүр” цэнгэлдэхэд, цар тахлын үеийн хориг хамгаалалтын дүрмээр 30 хувийн дүүргэлтээр, нийт 24 мянган үзэгчийг тухлан суулгасан байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй манай зочид төлөөлөгчид оролцлоо. Опимпын наадмын нээлтэд манай Ерөнхий сайдаас гадна бусад улсын Төрийн болон Гүйцэтгэх засаглалын тэргүүн, олон улсын байгууллагын дарга, угсаа залгамжилсан ханхүү, хааны гүнж нарын 30 гаруй эрхэмэг ноёд, хатагтай нар хүрэлцэн иржээ.
Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес,  ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, Абу Дабигийн хунтайж Шейх Мухаммад бин Заед Аль, Тайландын гүнж зэрэг эрхэм хүрэлцэн иржээ.
Нээлтийн үеийн хамгийн том шуугиан дуулиан нь Украины баг тамирчдын жагсаал цэнгэлдэхэд орж ирэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин унтаж байсан гэсэн хэл аманд өртлөө.
  ОХУ, Украин улсын харилцаа сүүлийн үед эрс муудаж “Бээжин 2022” олимпын үеэр Оросуудыг хөрш улс руугаа довтолно гэсэн болгоомжлол Барууны орнууд болон АНУ-д байгаа. Улстөр судлаачид "Ерөнхийлөгч В.Путин Украины тамирчдын жагсаал орж ирэхэд зориуд нүдээ аньж унтаж байгаа дүр эсгэсэн нь дургүйцлээ илэрхийлсэн бус, харин өөрийг нь дайн эхлүүлэх гэж байгаа шүүмжлэгчдэд хандаж илгээсэн мессеж” хэмээн тайлбарлаж байна. Путинийг дэмжигчид Бээжинд Хятадын эрх баригчидтай хийсэн цуврал уулзалт, хэлэлцээрт маш их ядарсан учраас түр зуур дугхийж зүүрмэглэсэн нь Украины тамирчдын жагсаал цэнгэлдэхэд орж ирэх үетэй тохиолдлоор давхацсан гэлцэж байна.
 Гэвч тэдний жагсаал өнгөрмөгц В.Путинийг нүдээ нээсэн, худлаа унтсан гэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ