alim.mn | 2025.04.19
Олон улсын тоймч Дашзэгвийн цагаан сар

Үндэсний телевиз дангаараа ноёрхож байх үед олон улсын тоймч Дашзэгвэ гуай од байлаа. Гадаад их явж, гахай шувууны мах их идсэн тоймч Дашзэгвэ гуай сүүлийн үед арилжааны телевизэд ч эрэлттэй байсан үе бий. Цаг үеэсээ хоцордоггүй, залуу сэтгэлгээтэй тоймч Дашзэгвэ гуай 60 гарсан насандаа гэнэт тэсэрч, "Цэнгэн хөгжилдье" дуугаараа олныг хуйлруулж байсан. Харамсалтай нь амьдрал амар биш. Нэрт сэтгүүлч 60 хол гарсан насандаа гутамшигтай хэрэгт нэр холбогдон, шүүхээс ял сонсон, хэн хүний ордоггүй газар орж үзсэн. Тохитой томоотой, мэдлэг боловсролтой, нас тогтсон тоймчийг тийм хэрэг хийнэ гэхэд хүмүүс итгэдэггүй. Тэгээд ч "Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан" тэргүүтэй олон сайхан хит дууны үг бичсэн, нэг ч удаа хэрэгт холбогдож үзээгүй хүн монголчуудын үздэгээр өтөл насандаа тэгж намбагүйтмээргүй. Юутай ч нэг үе асуудалд холбогдсон сэтгүүлч Ж.Дашзэгвэ гэртээ, бусдын адил сар шинээ ийн угтжээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.178.230
Энэ сайхан хүн хэзээ ч тийм хэрэг хийхгүй шдэ. Хайран нэр хүндийг нь гутаах гсн санаатай үйлдэл бсн.
Зочин
3 жилийн өмнө
66.181.178.230
Энэ сайхан хүн хэзээ ч тийм хэрэг хийхгүй шдэ. Хайран нэр хүндийг нь гутаах гсн санаатай үйлдэл бсн.
Зочин
3 жилийн өмнө
66.181.178.230
Энэ сайхан хүн хэзээ ч тийм хэрэг хийхгүй шдэ. Хайран нэр хүндийг нь гутаах гсн санаатай үйлдэл бсн.
Төстэй мэдээ