Экс гишүүн Л.Гүндалайгийн гэр бүл Гуамд өвөлжиж байна

Улстөрч Л.Гүндалай сошиалд хамгийн олон дагагчтай, иргэн О.Осоржамаагаас дутахгүй "лайвчин". Тэрбээр 2000-2012 онд УИХ-д Хөвсгөл аймгаас сонгогдон, 2006 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж явсан нэгэн. Анхны эхнэр, хүү охин хоёроосоо туурга тусгаарлаж, удаах амьдралаа мисс Аззаяатай холбосон. Тэд гурван хүүхэдтэй. Экс гишүүн Л.Гүндалай, эхнэр Аззаяа, гурван охины хамт өвлийн гурван сарыг гадаадад өнгөрөөдөг. Тэд энэ өвөл газрын диваажин гэгддэг Гуам аралд өвлийн амралтаа өнгөрөөж буй. Азийн томоохон амралтын бүс Гуамд гэр бүлээрээ амарч яваа экс гишүүн Л.Гүндалай "БАР ЖИЛДЭЭ ЗОРИГТОЙ, ЗОРИЛГОТОЙ, ЗООСТОЙ, ЭРҮҮЛ ЭНХ БАЙХЫГ ЕРӨӨЕ!" гэж мэндчиллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ