alim.mn | 2024.12.23
Монгол охидтой танилцах гэсэн БНХАУ-ын иргэнийг 70 давхарт нүцгэлж шийтгэсэн залуусын хэрэг ...

Цахимаар монгол хүүхнүүдтэй танилцах гэсэн хятад иргэнийг хууран гаргаж ирээд машинд суулган 70 давхрын оршуулгын газарт аваачиж нүцгэлж шийтгэн 1,7 сая төгрөгийг нь авсан хэрэг гарчээ. Энэ хэрэгт Ч.М, П.Т, А.С, Э.А нарын 24-29 насны залуус холбогдсон.  Эдгээрээс А.С нь хоёр хүүхэдтэй эмэгтэй аж. Т.Э нь “Рояал хаус” зочид буудал менежэрээр ажиллаж байсан бол П.Т нь Төрийн банкны жолооч байжээ. Болсон явдлыг өгүүлэхэд Ч.М нь хуурамч facebooк page хөгжүүлэхээр 20  настай казак охины зурагтай хаяг нээжээ. Дараа нь хятад ханзаар бичсэн нэртэй хүн рүү найзлах санал илгээжээ. Тэр нь үнэхээр Ван Тиан Лонг хятад хүн байсан агаад Монголд 2015 онд иржээ. Хятад эр монголоор муугүй ярьдаг ч бичиж чадахгүй тул voice-оор “өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд, сайхан амарсан уу, сайхан амраарай” явуулдаг байжээ. Сүүлдээ хэтэрч  “би монгол охидуудад дуртай, Монголд удаан жил ажилласан, чамд тусалья” гэдэг болжээ. Мөн “өдрийн хэд вэ, цагийн хэд вэ, нэг өдөр надтай хамт байвал хэдийг авах вэ”, гэх зэргээр ёжилсон инээсэн voice явуулж гарчээ. Ингээд уг хятадыг судалж цахим хаягийг нь шалагхад дан 18-20 насны охидуудтай найз байсан гэнэ. Энэ үед л Ч.М –д Монголоо гэх  сэтгэл төрж охидуудыг нь оролддог шалиг хятадыг барьж айлгая гээд  Э.А-тай уулзжээ. Тэд ярилцаад хятад эрийг гэрээс нь гаргаж ирэхийн тулд эмэгтэй хүнээр яриулахаар болжээ. А.С-ыг дуудаж авчраад 5-р сургуулийн хажууд очин утсаар яриулжээ.  Таксинд  П.Т хамт байсан ч тэрээр нарийн учрыг нь мэдээгүй, түүнд найз охиныг нь фэйсбүүкээр оролдоод байгаа хятадыг  жаахан айлгах гэж байгаа юм гэж хэлжээ. П.Т-гийн мэдүүлснээр утсаар ярих үед цаана нь  хятад өвөрмонгол нь мэдэгдэхгүй хүн “жа жа” л гээд байсан гэжээ. Эмэгтэй хүнээр яриулсанд удалгүй жижигхэн биетэй хятад эр гараад иржээ. Цааш нь болсон явдлын тухай хятад эр “...Би Монгол улсад ажиллахаар ирээд өөртөө шинээр фэйсбүүк хаяг нээсэн. Удалгүй  20-25 орчим насны монгол эмэгтэй найз болох хүсэлт явуулсан. Би тухайн хүсэлтийг нь хүлээж аваад найз болсон. Тэр эмэгтэй эхэлж над руу хандаж чат бичсэн бөгөөд чатаар харилцаж бие биенийхээ зургийг фэйсбүүкээр солилцож, би түүнд гэрийн хаягаа зааж өгч утсаар ярилцаж танилцсан ба тэр эмэгтэй надад таалагдсан. Удалгүй тэр эмэгтэй над руу чатаар ярьж гараад ир,гэрийн чинь гадаа ирсэн байна уулзья гэж хэлсэн. Намайг гарахад 170см орчим өндөртэй бага зэрэг махлаг биетэй 23-28 орчим насны эмэгтэй хүн зогсож байсан. Эмэгтэй  фэйсбүүк хаяган дээр байсан зургаасаа шал өөр царайтай байсан. Биднийг мэндлэх үед араас үл таних хүн хүрмээр толгойг бүтээж баглаад машинд хүчээр суулгасан. Тэнд миний санаж байгаагаар гурван залуу байсан, надтай уулзсан эмэгтэй мөн суусан ч замаасаа буучихсан. Цаашаа нэг газар луу яваад байсан. Машинд зогсоход намайг оршуулгын газар авчирсан байсан. Чирч буулгаад жалганд оруулж  хувцсаа тайл гэхэд  дотуур өмднөөсөө бусад бүх хувцсаа тайлсан. Сөгдүүлж суулгасан. “Чи монгол охидуудтай уулзаж яах гэж байсан юм бэ? Чи бид нарт мөнгө өг, харин мөнгө өгөхгүй бол ална шүү”  гэж айлган сүрдүүлж гэдэс болон дух руу хэд хэдэн удаа цохьсон. Би айсандаа өөрийн найз Тиэ рүү утасдаж  яаралтай хоёр сая төгрөг зээлээч гэхэд 1,7 сая л байна гэсэн...” гэжээ. Ингээд тэд мөнгөө авахаар эргэн хот буцжээ. Замдаа хятадыг нэгжиж гар утас, бэлэн байсан 100 мянган төгрөгийг нь авчээ. Үхтлээ айсан хятад эр найзаасаа авсан мөнгөө залуусд өгч бушуухан салсан байна. Залуусын дараагийн бай нь 1-р эмнэлгийн нэгэн эмч болжээ. Түүнтэй мөн эмэгтэй хүний хаягаар фэйсбүүкээр танилцан нүцгэн зургийг нь хуурч аваад эргээд дарамталж 500 мянган төгрөг авсан нь тогтоогджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ккк
4 жилийн өмнө
66.181.161.69
Болж л байншдээ баригдаад яахын тэгсийгээ л гарна
xxa
4 жилийн өмнө
202.126.89.163
muu hujaag muchluud nohoid ugchhgvi yaasiin shuud alhad yadag bnaa
Монгол иргэн
4 жилийн өмнө
66.181.161.28
Хятадыг айлгаад зогсоогүй монгол эмчээ бас дарамталсан байна шдээ
Ккк
4 жилийн өмнө
66.181.161.118
Зөв
Ккк
4 жилийн өмнө
66.181.161.118
Зөв
SEXSY
1 жилийн өмнө
192.82.71.52
80955877SEXSY
Зочин
1 жилийн өмнө
103.26.194.244
SEXSDI JARGI80955877
SEKSY
1 жилийн өмнө
103.26.194.244
80955877DYYDLGR XNE
SEKSY
1 жилийн өмнө
103.26.194.244
80955877DYYDLGR XNE
SEKSY
1 жилийн өмнө
43.242.243.144
80955877ZYGAATSI
SEKSY
1 жилийн өмнө
43.242.243.144
80955877ZYGAATSI
SEKSY
1 жилийн өмнө
43.242.243.144
80955877ZYGAATSI
Зочин
1 жилийн өмнө
150.129.143.226
DYRAA TAWIN80955877
Зочин
3 сарын өмнө
139.5.216.175
XUCHINDEX AX BNU SEKSDI80955877
Зочин
2 сарын өмнө
103.212.116.184
ANUSDMAAR 80955877SEXSDI
Зулаа
1 сарын өмнө
66.181.178.57
98033331 санхүү авмаар бна
Төстэй мэдээ