alim.mn | 2024.12.31
Сошиал дайралтад өртсөн Солонгос тамирчин нас барсан олджээ
Өмнөд Солонгосын мэргэжлийн волейболын эрчүүдийн лигийн тамирчин Ким Ин Хёг 2 сарын 4-ны өдөр гэртээ нас барсан олджээ. Сүүлийн үед соүиал гадуурхал, олон нийтийн дайралтад өртсөн цэл залуухан одод амиа хорлох нь цөөнгүй гарах боллоо. 
Тэрээр довтлогч, хамгаалагч байсан бөгөөд гадаад төрх, хэт царайлгаасаа болж олон хүнд шүүмжлүүлдэг байжээ. Тэрээр шүүмжлэгч нарт ийнхүү хэлж байжээ: "Өнгөрсөн 10 жилийн турш үл тоомсорлосон энэ бүх буруу ойлголтууд.Тэр бүрийг үл тоомсорлох нь хамгийн сайн байх гэж бодсон ч одоо залхаж байна. Та нарын хэн нь ч намайг ойроос харж байгаагүй, бас миний талаар юу ч мэдэхгүй мөртлөө байнга намайг доромжилдог. Одоо боль гуйж байна. би үнэхээр залхаж байна. Би нүүрээ буддаггүй, би хэзээ ч будаж үзээгүй, би эр хүн сонирхдоггүй, найз охинтой хүн. Амьдралын ямар ч үед, тоглолтын үеэр ч  нүүрээ огт будаж үзээгүй" гэж учирлан хэлж байжээ. Цэл залуухан энэ тамирчин сошиал гадуурхлаас болж амиа хорлочихов уу?

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
122.201.31.221
Солонгос гэж балиар улс бнаа. Нөгөөх нь юун ч сэтгэлийн тэнхээгүй юм бэ дээ.
Зочин
2 жилийн өмнө
66.181.182.41
Түй май гээд халтаруудаа гээд инээгээд л явж байхгүй амиа хорлодог нь яаж байгаан бээ
Төстэй мэдээ