alim.mn | 2024.12.22
О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ ПАРИСЫН "ИХ ДУУЛГА"-ААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны Гранд Сламын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдсэн билээ. Тэрбээр аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж түрүүллээ. Олон хэмжээний мастео О.Цэцэнцэнгэл нь Монгол Улсын начин Б.Одхүүгийн хүү, 22 настай тамирчин.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ