alim.mn | 2025.04.19
Хятад уран гулгагч хана мөргөж, сүүлийн байранд орлоо

АНУ-д төрсөн уран гулгалтын тамирчин Жу И "Бээжин-2022" өвлийн олимпийн наадамд Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, анх удаа оролцож байна. Тэрбээр үзүүлбэрийнхээ үеэр унаснаас болж Ххдуудын шүүмжлэлд өртөж байна. 19 настай уран гулгагч бүсгүй өчигдөр үзүүлбэрийнхээ үеэр унаснаар олны хэл амны бай болов. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд сүүлчийн байр эзэллээ.

“Жу И уналаа” гэсэн хаштаг Хятадын “Weibo” платформд тэр дороо тренд болж, богино хугацаанд 200 сая хандалт авсан байна. 

 Лос-Анжелес хотод Хятадын цагаач гэр бүлд төрсөн Жу И 2018 онд АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Беверли Жу гэх нэрээ сольсон байна. Ингэж байж тэрбээр Хятадыг төлөөлөн олимпод оролцох болсон юм.

Түүнийг унасны дараа Хятадын зарим интернет хэрэглэгчид “Weibo” дээрээ “Жу И ичээч”, “Үзүүлбэр чинь ямар инээдтэй юм бэ”, “Чи яаж Хятадыг төлөөлж гулгаж чадав аа. Чи чинь лаа бариад явж ч чадахааргүй мэргэжлийн бус юм байна” гэх зэргээр дургүйцлээ илэрхийлжээ. “Энэ бол жинхэнэ гутамшиг” гэсэн сэтгэгдэлд л 11 мянган хүн санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Хятад үзэгчид Жу И-г эхэндээ дэмжиж байсан боловч тэрбээр эхний үсрэлтээ хийснийхээ дараа хана мөргөж, дараагийн үсрэлт нь мөн бүтэлгүйтсэнээр тэмцээнийг хамгийн бага оноотой дуусгасан. Улмаар Хятадын шигшээг багийн дүнгээр гуравдугаар байрнаас тавдугаар байр руу "унагажээ".

Үзүүлбэрийнхээ дараа тамирчин Жу И “Би бухимдахын зэрэгцээ ичиж байна. Намайг олимпод оролцсоны төлөө маш их дарамт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би юу чадахаа тэдэнд үзүүлэхийг маш их хүссэн ч, чадсангүй” гэж нулимс дуслуулан хэлжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ