alim.mn | 2025.01.01
Э.Бат-Үүл баатарт холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч талд гардуулан өгчээ

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Тэгвэл шүүхийн шийтгэх тогтоол өнөөдөр албажиж, шүүгдэгч талд гардуулан өгсөн байна. 

Дашрамд дурдахад, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ