alim.mn | 2025.01.01
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сурталчилгаа, цахим орчинд мэдээлэл цацахад 85 гаруй сая төгрөг зарцуулжээ

Энэ өвөл утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд ахиад л очиж сар гаруйн өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Олон арван жилийн угшилтай утааг ганц хоёрхон дарга арилгаж чадахгүй нь ойлгомжтой ч Агаарын бохирдолтой тэмцэх газрын ажил өнөөх л цахим орчинд улигладаг, эргүүл харуул ажиллуулдаг хуучин аргаараа явагдаж байжээ. Өнгөрсөн жилийн 11-12-р сард л гэхэд Б.Пүрэвсүрэнгийн тушаалаар 85 сая төгрөгийг энэ чиглэлд цацжээ. Үүнд “агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг зөв дадал хэвшилд сургахад” нийтдээ 61,3 сая төгрөгийг гаргажээ. Дараа нь фэйсбүүк цахим орчинд мэдээлэл цацахад ахин 24,5 сая төгрөгийн нэмж зарцуулсан байна. Нийт зардлыг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрөөс гаргажээ.  Хөрөнгө мөнгө ихтэй ийм хөтөлбөр байдаг нь саяхнаас л ил гарч эхэлсэн.  Мөн хотын хэмжээнд жилдээ 1,3 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг орон тооны бус гэрээт ажилтнууд ажилладаг аж. Тэд агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих үүрэгтэй гэнэ. Гэсэн атал гэмт хэрэгтэй тэмцэх учиртай цагдаа нар нүүрс түлж буй айлуудыг хайн гэр хороололд эргүүл хийж явсан нь Агаарын бохирдолтой тэмцэх газар их хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэний нэг баталгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ