alim.mn | 2024.12.23
Нямдзагд, Хандмаа хоёр "Ээжээс ерөөл хүсэх дуу"-г хувааж дуулаад ч хоолой нь хүрдэггүй юу?

Дуучин Нямзагд, Хандмаа хоёр сүүлийн 10 шахам жил хослон дуулж яваа хамтрагчид. Нийтийн дуэт дуучдаас нэр холбогдоогүй, хайр сэтгэлийн холбоогүй хамтрагч гэвэл Нямзагд, Хандмаа хоёр. Хамтдаа цомог гаргаж, уран бүтээлийн тоглолт хэд хэдийг хийсэн уран бүтээлч. Дуучин хандмаа хар нүдтэй, жинхэнэ монголжингоо бүсгүй. СУИС-ийн төгсөгчид дотроос эвлэг, уран дуулдаг дуучны тоонд багтана.

 Хамтдаа олон сайхан дуу амьдруулсан тэд "Ээжээс ерөөл хүсэх дуу"-г хамтдаа дуулсан. "Түшээ ээждээ хэлэлгүй 5 сар тээсэн, түмний нүднээс нуулгүй 5 сар тээсэн" гэж дуулдаг энэ дууг тоглолт дээрээ дуулсан Нямзагд, Хандмаа хоёрын хоолой хүрээгүй юу, дундуур нь "Хамтдаа дуулъя" гэж үзэгчид рүү микрофоноо барьсан. Одоо дуучид хоолойн чадал нь хүрэхгүй болохоороо үзэгчдийг хамтдаа дуулъя гэдэг нэг муу аргатай болоод байгаа. Сүүлийн үеийн нийтийн дуучид дундаа сүрхий дээгүүр яваа Нямзагд, Хандмаа хоёр "Ээжээс ерөөл хүсэх дуу"-г хамтдаа "дамжилж" дуугаад хоолой нь хүрэхгүй, чадахгүй байна гэж сонсогчид нь бодоогүй.

 Гэтэл саяхан таван Ардын уран зохиолчийн яруу найргийн уран бүтээлийн үдэшлэг дээр, Тангадын Галсан гуайн үгийг нь зохиосон энэ дууг дуулах гээд бас л түрлэг нь хүрэлгүй, үзэгчид рүү микрофоноо барилаа. Мэргэжлийн дуучид дөрөв тавхан бадаг дууг хамтдаа дуулаад хоолой нь хүрэхгүй, микрофоноо үзэгчдэд буу шиг тулгана гэдэг үнэндээ "онигоо". Тэгээд ч Ардын уран зохиолчдын тоглолтод оролцсон дуучдаас тэр хоёр шиг дуугаа тасалдуулж, микрофоноо үзэгчид рүү барьсан дуучин нэг ч байгаагүй. МУГЖ Б.Сарантуяа "Учралын блюз"-аа, Наагий, Хулан хоёр "Аав ээж хоёр минь" хэмээх хоолойн цараа шаардсан мэргэжлийн дууг төвөггүйхэн дуулчихсан. Хажууд нь нийтийн дууч Нямзагд, Хандмаа хоёр нэг дууг хуваагаад ч хоолой нь цуцсан нь залуу уран бүтээлчдийг өөртөө анхаарах ёстойг сануулах шиг...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
122.201.22.102
Эхнэр нөхөр 2 биш гэж үү
Төстэй мэдээ