alim.mn | 2024.12.23
Монголын багийн хувцас шилдэг дөрөвт нэрлэгджээ
Өнгөрсөн баасан гарагт Бээжин XXIV Өвлийн олимп алдарт Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн. Уламжлал ёсоор тэмцээнд оролцохоор ирсэн орон орны тамирчид улсынхаа далбааг мандуулан латин цагаан толгойн үсгийн дарааллаар жагсан гарч ирсэн юм. Тэгвэл “Өмнөд Хятадын Өглөөний сонин”-д Олимпын нээлтийн үеэр хамгийн анхаарал татахуйц өмсгөлтэй орнуудыг жагсаахад манай улс дөрөвдүгээрт бичигдсэн байна. Учир нь уламжлалт дээл, малгай тэргүүтнээ орчин үеийн хувцастай ижилсүүлж чадсаныг онцолжээ.
Харин Америкийн Самоа улс хамгийн содон, сонирхолтой хувцаслалттай байжээ. Тэдний араас Австрали, Мексик, Канад нэрлэгдсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ