alim.mn | 2024.12.23
Ардын жүжигчин Н.Сувд, Одончимэг хоёр хамтрав

Ардын жүжигчин Н.Сувд энэ жил хий настайгаа нас нь 75 хүрч буй. Жүжигчин Одончимэг 35 настай. Хоорондоо 40 насны зөрүүтэй хоёр жүжигчин эмэгтэй гоо сайхны сурталчилгаанд хамтран тоглов. Ардын жүжигчин Сувд, Одноо хоёр гоо сайхны мэс ажилбарт ороогүй эцэг эхээс заяаж төрсөн царай зүсээрээ гайхуулж  яваа. Тиймээс төрөлх гоо сайхан ямар чухал гэдгийг эмэгтэйчүүдэд үзүүлж байна.

Өмнө нь топ модель Э.Одгэрэл, Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн гурав хамтарч гоо сайхны салон сурталчилсан. Тэд шүдээ "холливуд" болгож, давхраагаа засуулан томруулж, хамраа өндөрсгөн, эрүүгээ хүртэл засуулсан нь нууц биш. Тэгээд ч тэд мэргэжил ажил нь загвар өмсөгч болохоор гоо сайхны салонуудаар тавилга болтлоо "хэвтдэг". Харин "ориг" хоёр жүжигчний энэ төрх хамаагүй нүдэнд дулаахан, натур гоо сайхан ямар чухал болохыг харуулав. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ