alim.mn | 2024.12.25
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын жилийн түрээс 360 сая төгрөг болжээ

Төсвийн мөнгө ёолдоггүй гэдгийг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд харуулсаар байх юм. Тэр тусмаа дэлхий нийтээр тархаж, болгоомжилсон цар тахлын үеэрр эрүүл мэндийн салбараасаа сайд нар нь "цус гаргаж", мөнгөөр туйлж тоглох, эрхгүй "мөнгө улаан..." гэх үгийг санагдуулдаг. Алдарт хөл хорионы 2020 онд нэг маск буюу амны хаалтыг 20 мянган төгрөгөөр худалдан авч чадсан улс даа. 

Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэх агентлагийг байгуулжээ. Шинэхэн агентлагийг 80 орон тоотой байгуулахаар болсон байна. Энэ оны эхээр байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яам нь 80 хүнтэй, Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 87 орон тоотой байхаар батлагдсан. Тэгэхэд Эрүүл мэндийн яамны харъяа нэг агентлаг гэхэд хүнтэй байхаар тогтож, 9 газар хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн хачирхалтай нь хотын А зэрэглэлийн газар байрлах оффист сарын 30 сая төгрөгийн өртөгтэй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг аж. Үйл ажиллагаа эхэлж явуулсан ганцхан жилийн хугацаанд байрны түрээсэнд гэхэд 360 сая төгрөг өгчихжээ. Ингэхэд ЭМЯ-ны дэргэд шинэ яамтай дүйцэхүйц орон тоотой агентлаг буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулж, төсвийн мөнгийг үрдэг нь яаж байгаа юм бэ. Энэ газрын хийх ажлыг МХЕГ-т даатгаад орхивол яасан юм бол...  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ