alim.mn | 2024.12.23
"Гала" хамтлагийн Г.Болороо, Ч.Уранхолбоо хоёр 15 жилийн ахин дуулав

"Гала" хамтлаг хэмээх "таримал" хамтлаг нэг үе дуулж явсан. Эрээн мяраан өнгөөр хувцасласан хоёр охиныг тухайн үедээ "өнгөт үрэл" гэж өхөөрддөг байлаа. Одоо "өнгөт үрэл"-нүүд нас нь 30 хол гарч, Болороо хоёр хүүхэдтэй, Ану буюу Уранхолбоо 5 хүүхэдтэй Алдарт эх болжээ. Өнгөрсөн 2021 онд экс "Гала" хамтлагийн гишүүн Г.Болороо том хагацал үзэж, хоёр хүүхдийнх нь аав цэл залуухан 35 насандаа насан хутгыг олсон юм. Нөхөр нь хэдийгээр богино насалсан ч их зүйл бүтээж амжсан хөдөлмөрч, нэр төртэй явсан нь сүүлчийн мөчүүдэд нь харагдсан. Одоо Болороо хоёр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ УИХ-ын Тамгын газар ажиллаж байна. Саяхан Ч.Уранхолбоогийн төрсөн өдөр болж, Болороо хамтрагчтайгаа хамт дуулсан нь нэг хэсэг цахимаар эрчимтэй явсан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ