Европын холбоотой түнжин хагарсан Турк тогтоон барьж байсан Сирийн дүрвэгчдийг хөгшин тив руу оруулахаар Гректэй хиллэх хилээ нээсэн. Ийнхүү хэдэн зуун мянган дүрвэгчдийн шинэ давалгаа Европ руу цутган орж ирэх аюул нүүрлээд байна. Одоогоор Грек улс хамаг чадлаараа хилээ хаан Сирийн дүрвэгчдийг тогтоон барьж байгаа ч хэд удах нь тодорхойгүй агаад нөхцөл байдал улам хүндэрч байна. Хил дээр бөөгнөрсөн цагаачид нэвтрэхийн боломжит бүхий л аргуудыг хэрэглэж эхэлжээ. Үүний тулд өөрсдийн нөхцөл байдлыг тэсвэрлэн тэвчихийн аргагүй бөгөөд хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнуудад их хүнд байна хэмээн европчуудад харуулж тэдний өрөвдүүлэх тактикт шилжсэн. Үүний тулд уйлж буй хүүхэд, зовж буй эмэгтэйчүүдээ жагсаалын өмнө гаргадаг. Харин хүүхдүүдээ уйлуулахын тулд тэд хүч хэрэглээгүй ч санаанд оромгүй аргаар буюу түүдэг гал дээр барин утаагаар нь утаж уйлуулж нулимсыг нь гоожуулж эхэлжээ. Дүрвэгчид хилийн завсрын бүсэд гадаа хоноглож буй тул ил задгай гал түлж түүдэг асаажээ. Ингээд Грекийн хил рүү дайрахын өмнө хүүхдүүдээ түүдэг галын утаагаар утаж уйлуулаад өмнө барин жагсаж байна.
