Найман тун ковидын эсрэг вакцин тариулсан Жириновский халдвар авчээ
Ковид-19-ийн халдварын эсрэг вакцинд найман удаа хамрагдсан Владимир Жириновский коронавирусын халдвар авч эмнэлэгт хүргэгдсэн байна. ОХУ-ын ЛДПР намын дарга Владимир Жириновскийгийн уушигных нь 50-75 хувь нь гэмтжээ. Өдгөө 75 настай улстөрчийн биеийн байдал хүнд байгаа аж. Жириновский түргэнээр тусламжийн машинаар эмнэлэгт яаралтай очсон, биеийн байдал сайнгүй, хоёр уушги нь хоёулаа хатгаа авсан байгаа гэнэ.
Ковидын халдварын эсрэг вакцины найм дахь дунд хамрагдсан талаар Жириновский өнгөрөгч 2021 оны 12 дугаар сарын сүүлээр олон нийтэд зарлаж байсан билээ. Тэрбээр вакцины үйлчлэх хугацаа дуусах дөхөхөөр шинээр вакцинд хамрагддаг тухайгаа хэлсэн юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ