Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн суурийн тавилцсан Ж.Бадраа гуайн ач, найруулагч, дуучин Б.Бадрууган агсны хүү. Өвөөгийнхөө зөвлөснөөр МУИС-ийн урлаг судлалын ангийг төгссөндөө одоо олзуурхдаг. Нэг хэсэг АНУ-д ажиллаж амьдарч байгаад 2003 онд эх орондоо ирсэн. Одоогоор 300 шахам дуу хийсэн гэдэг.
"Voice" шоуны шүүгч Д.Отгонбаяр, Б.Наранзун хоёр 1973 онд төрсөн, одоо 50 нас жагсаж яваа эрс. Хэдийгээр Б.Наранзун шоуны шүүгчээр сүүлд орж ирсэн ч өнгө төрх нэмж яваа продюсер. Б.Наранзун 40 гартлаа гоонь эрийн амьдралаар амьдарсан. Нэг хэсэг "Киви" хамтлагийн анхны гишүүн Энхзолтой үерхэж байсан билээ.
Олон шинэ залуу дуучин, хамтлагийн продюсер болон төрүүлсэн Б.Наранзун сэтгүүлч Ж.Дашзэгвийг тэтгэвэрт гардаг 60 насанд нь тайзан дээр гаргаж, хэр продюсер болохоор харуулсан. Тийм болохоор Voice шоунд багаа амжилттай удирдан орж, шинэ од төрүүлнэ гэж үзэгчид найдаж байна.