alim.mn | 2025.06.09
АТГ-ээс Б.Ундармаагийн "Гантиг Вилла" хотхоны 9 блок барилгыг битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг анхааруулжээ

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад зээл болон зээлийн хүүгээ эргэн төлөөгүй байгаа ААН-үүдийн эд хөрөнгийг болон компанийн дансыг хааж, хөрөнгийг битүүмжилж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компаниуд зээл аваад зээлээ эргэн төлөөгүй байгаа талаар мэдээллээ. Түүнчлэн түүний компанийн Гантиг вилла хотхоны 9 блок барилгыг битүүмжилсэн байгаа тул иргэдийг худалдан авахгүй байхыг, мөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ