alim.mn | 2024.12.23
Бушхүүгийн гоо эхнэр ОХУ-д ажиллаж амьдарч байна
Социализмын үед жилдээ цөөн кино хийж, кинонд тоглосон жүжигчид од болдог байлаа. Тэр тусмаа 60-80 онд дэлгэцнээ залуу нас гоо үзэсгэлэнгээ гайхуулж, мөнхрөн үлдсэн цөөн бүсгүй бий. Тэдний нэг нв "Бушхүүгийн үлгэр" киноны бүсгүй. "Бушхүүгийн үлгэр" кинонд Ардын жүжигчин Н.Сувд, Улсын заан Д.Долгорсүрэн зэрэг олны танил хүмүүс тоглосон. 
Тэдэн дундаас Бушхүүгийн эхнэрийн дүрд тоглосон үзэсгэлэнт охин одоо ч хүмүүсийн сэтгэлд тод. "Бушхүүгийн үлгэр" МУСК 1979 онд бүтээгдсэн, одоо 43 жил өнгөрчээ.  Тус кинонд Бушхүүгийн эхнэрийн дүрийг бүтээсэн бүсгүйг Цэрэнчимэдийн Сайнсанаа гэдэг. Энэ кинонд тоглосон нь түүхтэй.  Есдүгээр ангийн охин хотын гудамжаар явж байтал нэг хүн "Чи миний кинонд яг тохирох охин юм" гээд түүнд кинонд тоглох саналыг тавьсан гэдэг. Тулгамдаж сандарсан охин "Та юун хүн бэ?, Би юу ч гэсэн аав ээжээсээ асууя" гээд өнгөрч. Энэ хүн бол "Бушхүүгийн үлгэр" киноны найруулагч Пүрэвийн Цогзол гуай байжээ. Ийнхүү 17 настай охин Монгол түмний сэтгэлд мөнхийн гоо үзэсгэлэнгээрээ хадгалагдаж үлдсэн дүрийг бүтээсэн байна. Тухайн үеийн залуус "Бушхүүгийн үлгэр" киног үзэхээс илүүтэй түүний бүтээсэн дүрийг, гоо сайхан төрхийг нь харах гэж дахин дахин кино театрт очдог байсан гэдэг. Харин Цэрэнчимэдийн Сайнсанаа үүнээс хойш ахин кинонд тоглоогүй бөгөөд одоо ОХУ- дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажилладаг юм байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ