"Орифлейм"-ын Оюунгэрэл 2012 оны 12 дугаар 21-нд дэлхий сөнөнө, лаа шүдэнзээ бэлдээд, зуслан гар, хөдөөр гэр барьж амьдар гэснээс болж их хэл аманд өртсөн. Энэ болчимгүй яриа Шведээс эхтэй Орифлейм компанийн Монгол дахь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөсөн учраас тус компаний хувь, үйл ажиллагаагаа охин Б.Уянгадаа шилжүүлж, өөрөө нам гүмхэн амьдрах болсон билээ. Пирамидын оройд байгаа Г.Оюунгэрэлийн бизнесийг охин нь сайн үргэлжлүүлж явна. Охин нь Орифлейм компаний тос 15 захирлын нэг болсон аж.
"Миний хайртай охин Б. Уянга 2021 оны амжилтаараа Орифлэймийн 63 орны 3,5 сая брэнд түншээс Дэлхийн ТОП 15-д шалгарлаа. Охиндоо чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Олон монгол хүнийг мөрөөдлийнх нь амьдралд хөтлөх Алтан гадас од нь байгаарай" гэж баяр хүргэв.