Хүүхэд хүчирхийлсэн хэргийн сэжигтэн боомилж амиа хорложээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр том оврын автомашины чиргүүлээс боомилж нас барсан эрэгтэйн цогцос олдсон байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, 57 настай эрэгтэй өөрийн амьдардаг гудамжинд машины чиргүүлээс боомилж, амь насаа хохироожээ.
Хэргийн газраас талийгаачийн гэрээслэл олдсон гэх бөгөөд тэрээр бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад ийнхүү амиа хорлосон аж. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ