alim.mn | 2024.12.23
З.Баянсэлэнгийн "буянаар" түрээсийн байранд орсон МАХН-ынхантай танилц ...

Барилга хот байгуулалтын сайдаар 2014-2016 онд ажилласан З.Баянсэлэнгийг Засгийн газрын хэрэгжүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг хууль зөрчин худалдан авч улсад 900 лүү сая төгрөгийн хохирол учруулсанхэрэгт нь есөн сая төгрөгөөр торгосон. Худалдан авсан байрыг нь Хятадын хөнгөлөлттэй зээлээр “Бэрэн групп” барьжээ. Тус компаний байрыг шууд худалдан авах асуудлыг тухайн үеийн шадар сайд Ц.Оюунбаатар, сайд З.Баянсэлэнгэ нар нь Засгийн газрын хуралдааны журам зөрчин “урдуур дайруулан” оруулан материалыг нь хуралдаан дээр шууд тараасан байдаг. “Бэрэн”-гийн байрыгхудалдан авах ажиллагаа 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө болж байранд оруулахыг нь сонгуулийн дараа хийгдсэн агаад илт хуйвалдаан болж МАХН-ынхан бөөнөөрөө байранд оржээ. Сонгуульд тус намаас ганцхан нэр дэвшигч гарч бусад нь унасан тул З.Баянсэлэнгэ ихэд яарчээ. Ингээд байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад 2016 оны 7-р сарын 8-ны өдөр “Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, иргэдийг түрээсийн орон сууцаар хангах тухай" 131 дугаартай тушаал гаргаж “ТОСК-ийн захирал А.Гантулгад үүрэг өгчээ. Түрээсийн байранд орох иргэдийг сугалагаа сонгон шалгаруулах журамтай ч сайдын туслах нь баахан хүний нэр бичсэн жагсаалт барьж хэдэн хэдэнтээ ирэхэд нь албан бичгээр ханд хэмээн буцаажээ. Удалгүй яамнаас Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-гийн гарын үсэгтэй түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж шийдвэрлэхийг хүссэн давхардсан тоогоор 177 иргэний нэрс хавсаргасан албан бичиг ирсэнийг ажилтнууд нь шөнөжин сууж шивсэн байна. ТОСК нь 2016 оны 2-р сараас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлээр дамжуулж түрээсийн 233 орон сууцанд хамрагдах иргэд материал бүрдүүлж өгөх талаар мэдээлсэн. Үүний дагуу сарын дотор гурван мянга орчим иргэд материалаа бүрдүүлж өгсөн тул 3-р сарын 1-нд материал хүлээн авахыг хаасан байсан ч яамнаас ирэгсэдийг нэмж оруулжээ. Программчин Э.Х нь “ТОСК”-тай гэрээ байгуулж түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахим хэлбэрээр сонгон шалгаруулах “XLottery” программыг бичиж өгчээ. Түүнийг 7-р сарын 20-нд дуудсан агаад ирэхэд нь яаралтай сугалаа болох болсон тул гараар оруулахад удаад байна, шууд бааз руу нь иргэдийн мэдээллийг автоматаар оруулж өгөхийг шаарджээ. Программчин хэлсэнийг нь хийжээ. Мэдээлэл оруулсан нотебүүк дэд захирал О-гийн өрөөнд байсан гэнэ. Хоёр өдрийн дараа буюу 22-нд түрээсийн байранд орох иргэдийг тодруулах сугалаа ТОСК-д болж БХБЯ, ШӨХТГ болон иргэдийн төлөөлөл хэмээн голдуу МАХН-ынхан иржээ. Сугалаанд оролцсон МАХН-ын идэвхтэн нь “...МАХН-аас 20 гаран хүмүүсийн нэрсийг материалынх нь хамт ирүүлсэн. Ингээд 170 гаруй хүний нэрсийг албан бичгээр материалынх нь хамт миний бие Б эгчийн хамт 2017 оны 7-р сарын 20-ны үед “ТОСК”-ийн ТӨҮГазрын хэлтсийн дарга Н-д аваачиж өгөн мэргэжилтэн нар нэрсээр нь тулгаж аваад сүлжээндээ шивсэн. З.Б эгч өөрийнхөө төрсөн эгч А, төрсөн ах Б-ынхоо хүү Т, нөхрийнхөө дүү О, өөрийнхөө жолооч Б, Б даргын сургуулийн багш Д.У, мөн түүний ойрын хүн болох А.А, яаманд ажиллаж байсан Б.Г, мөн яамныхаа хэлтсийн даргын дүү Т, мөн хэлтсийн дарга Н гэх хүний хувийн компанид ажилладаг Н, Г нарыг, ТВ-9 телевизийн зураглаач У, Б гишүүний туслах охины ээж В, МАХН-ын дарга Н.Э-н жолооч Т.Б, лам гэсэн Ч.О нарыг түрээсийн орон сууцанд хамруулж өгсөн. Миний санаж байгаагаар тус намд ажилладаг Ш.Б, Н.М, Т.М, С.О, М.Э, Б.Ч, Л.Э, С.О гэх хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулж өгсөн. Би тухайн үед МАХН-аас болон сонгуулийн штабд ажилласан хүмүүсээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүмүүсийн нэрсийг гаргаж байсан... Би шалгаруулалт явагдах үед нь иргэдийн төлөөллөөр орж суусан. Тэгэхэд яамнаас ТОСК руу миний аваачиж өгсөн нэрсээс ихэнх хүмүүс нь шалгарахад ичиж үхэх шахсан. Дээр нь өрх толгойлсон гэр бүл гэсэн ангилалд миний нэр гараад ирэхээр нь бас санаа зовсон. 2000 гаран хүнээс яамнаас хүргүүлсэн хүмүүсийн нэрс л шалгараад байгаа нь хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ ... Гэхдээ тохируулсан программ нь алдаа заасан юм уу, эсвэл программд тааруулж нэр шивсэн хүн нь алдаа гаргасан уу, нэлээд хэдэн хүний нэр сугалаагаар гарч ирээгүй. Түүнээс болоод З.Б эгч намайг ажлаа сайн хийсэнгүй гэж баахан загнасан. ШӨХТГ-ын хоёр жаахан залуу сууж харж байгаад явсан. Тус газрын дарга нь МАХН-ын оюутны холбооны дарга тул тэд нарийн хянаагүй. Яамнаас Б дарга ирсэн. Сугалаа нам гүм, асуудалгүй тайван болж өнгөрсөн гэжээ ...” гэжээ. Харин програмчийн мэдүүлсэнээр түүнийг мэдээлэл оруулахад сугалааны программын баазад түрээсийн байранд орохоор материлаа өгсөн 2137 хүний мэдээлэл байгаагүй, зөвхөн шалгарах ёстой цөөн тооны хүний мэдээлэл л байсан гэнэ. Тэрээр өөрийг нь явсаны дараа шалгарах ёстой иргэдийг үлдээгээд шалгарах ёсгүй хүмүүсийн мэдээллийг устгасан байх магадлалтай гэжээ. 2016 оны 5-6 –р сарын үед МАХН-д түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангасан хүмүүс материалаа намын хүний нөөц хариуцсан ажилтан Б-д өгч байгаа гэсэн яриа гарсан байсан. Хүнд өвчтэй, гавьяат барилгачин, өндөр настан Ч.С нь гэрт амьдардаг агаад эхнэр нь түрээсийн байранд орохоор өргөдлөө барин өөрийн биеэр сайд З.Баянсэлэнгэтэй уулзахад “туслах боломжгүй” хэмээн буцааж байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.183.47
novshiin avgai bolon bogs doloogch nar zailj mgl ulsiig min ceverleesei
123
4 жилийн өмнө
202.179.26.100
НЭР НЬ ТЭГЭЭД ЦАГААН ТОЛГОЙН ҮСЭГНҮҮД ЮМ УУ КККК,МАНАЙХ БАС ТЭР БАЙРАНД ОРСОН О-ГЭЭД НЭМЧИХЭЭРЭЙ
Төстэй мэдээ