alim.mn | 2024.12.23
Амай 42 насандаа анхны охиноо угтан авлаа
Дуучин Амай энэ жил 42 настай. Харин одоо болтол албан ёсоор гэрлээгүй. Амай Хулан гэдэг бүсгүйтэй сүй тавьж, хамтдаа амьдарч байгаа. Харин энэ 2022 онд "Монгол бадарчин" Амайд том бэлэг бэлдэж, анхны хүүхдээ угтан авчээ. АМай "Хувийн жаргалаас татгалзан, амьдралын утга учир, хөгжлийн нууцыг олохоор 12 жил бадарчилж явахдаа гэр бүлээ зохиох хугацааг алдсан байдаг. Их ачааллаас үүдэн хүнд өвдөж гурван жил гаруй эмнэлэгт амьдарч байхдаа үхэлтэй эвлэрэн өдрөө хүлээн суух өдрүүд ч байлаа. "Хатнаа олохгүй бол замаа олохгүй" гэж өвгөд маань захиж байсан нь үнэн болохыг хайраа олсон өдрөөс ойлгож, нэг мэдэхэд хөлөн дээрээ босож, энгийн амьдралдаа эргэн ирсэн. Цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөлд анхныхаа үрээ өнөөдөр угтаж авч байгаадаа баяртай байна. Оройтож, 42-тойдоо аав болох мэдрэмжийг авах үнэхээр сонин юм. Бас аав гэж дуудуулж эхлэх бүр сонин байх. Ямар аймаар өвчин мэдэрч байж хүүхэд гардгийг өмнө мэддэггүй байлаа. Одоо ойлголоо.
Ийм хүнд давааг давж намайг хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болгосон ханьдаа баярлалаа. Та хоёрыгоо аз жаргалтай байлгах нь миний амьдралын утга учир билээ" гэжээ. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ