alim.mn | 2024.12.23
“Наадам” нэртэй 25, “Мартыннайман” нэртэй 1, “Цэргийнбаяр” нэртэй 2, “Шинэжил” нэртэй 196 иргэн байна

Монгол Улсын Хүн ам, өрхийн мэдээллийн санд “Цагаансар” гэсэн нэртэй 10 хүн байна. “Цагаан сар” хэмээх нэртэй хүн хамгийн сүүлд 2012 онд нэг, 2019 онд нэг бүртгэгджээ.

 Баяр ёслолын нэрийг хүүхдэдээ өгөх тохиолдол цөөнгүй байдгийг “Наадам” нэртэй 25, “Мартыннайман” нэртэй 1, “Цэргийнбаяр” нэртэй 2, “Шинэжил” нэртэй 196 иргэн байдгаас харж болохоор байна.

Түүнчлэн Монголын хамгийн урт нэртэй хүнийг  НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР гэдэг ба түүний нэр 41 үсгээс бүтэж байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монголын хамгийн урт нэртэй эхний 10 хүний нэр 25-41 үсэгтэй аж. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ