Сар шинийн өмнөхөн УДЭТ долоон сайн жүжигчнээх бүл нэмсэн. Б.Эрдэнэцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан зэрэг гурван эмэгтэй жүжигчин эргэж театртаа орсон бол нэмээд Н.Ялалт, Хосбаяр, Д.Мөнх-Од УДЭТ-т ажиллахаар боллоо.
Жүжигчин Д.Мөнх-Од “Acapella” хамтлагийн дуучин, хөтлөгч Ууганаа, Г.Отгонцэцэг нартай хамт СУИС-ийн хөгжимт драмын анга төгссөн. Тэрбээр “Ромео, Жульетта хоёр” музыклд д Ромеогийн дүрийг бүтээж байсан юм. Өрлөг эхэд Зууны манай дуучин Сараа тоглосон гэхээр ямархуу хэмжээний жүжиг болох нь ойлгомжтой.
Мөн жүжигчин Д.Мөнх-Од олон кинонд тоглосон. Энэ 2022 онд тоглосон таван кино нээлтээ хийнэ гэхээр хэр эрэлттэй жүжигчин болох нь тодорхой.
Жүжигчин Б.Мөнх-Од өөрөөсөө арав гаруй насаар дүү бүсгүйг заяаныхаа ханиар сонгон эхнэрээ болгожээ. Түүнийг “Шавь бүсгүйгээ эхнэр болголоо” гэлцсэн. Д.Мөнх-Од ИЗИС-ийн Театр урлагийн сургуульд дуулах ур зүйн хичээлийн багшаар ажилладаг байхдаа тус сургуулийн жүжигчний ангийн оюутан бүсгүйг эхнэрээ болгосон билээ.