alim.mn | 2024.12.24
Ж.Эрхэмбаатар Хөгжлийн банкны дэд захирал боллоо
Өчигдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурал болжээ. Одоо тус банк нэг ч зээлийг нэмж олгохгүй байгаа. Харин одоо энэ үүссэн нөхцөл байдлын зохион байгуулалтын асуудал, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаар ярьж байгаа аж.
Мөн банкны дэд захирлууд сар шинийн баярын өмнө хүсэлтээрээ ажлаа өгсөн. Тиймээс дараагийн дэд захирлууд томилогдтол 2 дэд захирлын үүрэг гүйцэтгэгчийг томиллоо. Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Батырбек, хуульч Ж.Эрхэмбаатарыг томилж, ажлаа авчээ.
Мөн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороог байгууллаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ