alim.mn | 2024.12.24
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн төрийн албанд ургийн модоо ургуулж, цэцэглүүлж байна
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн төрийн албаны бүх шатанд өөрийнхөө хамаатан садан, ураг төрлийн хүмүүсээ томилж байгаа ажээ. Тухайлбал, өөрийн  эхнэр Ц.Ариунаа нь Төв аймгийн Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төвийн даргаар ажилладаг. Эхнэр нь энэ албанд түүнийг Төв аймгийн ИТын даргаар ажиллаж байхаас нь эхлэн ажиллаж байна. Төрсөн охин Б.Нямсүрэнгээ өөрөө УИХ-ыын гишүүн болмогцоо Төв аймгийн Аудитын газарт томилж, төрсөн эгчийнхээ хүүхэд Б.Насанжаргалыг Төв аймгийн Газрын Албаны даргаар томилуулсан байна. Ингэхдээ Төрийн албаны тухай хууль зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэж шүүмжлүүлж байна.
Мөн л төрсөн эгчийнхээ нөгөө хүүхэд Б.Сансарыг Төв аймгийн ХАА-н газарт түр томилон ажиллуулжээ.  Энэ дүү нь жил бүр аймгийн нөөцөд өвсний тендерээр өвс нийлүүлдэг байсан гэсэн яриа явна. Одоо  Б.Сансарыг аймгийн мал эмнэлгийн албаны даргаар тавихаар зэхэж байгаа гэх.
Тэрчлэн өөрийнхөө нутгийн дүү Д.Батжаргал-ыг аймгийн Засаг дарга байхдаа Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар томилсон байна. Цусан төрлийн холбоогүй ч  найз нөхдийн холбоо харьцаатай Ц.Буманбуяныг хөдөө сумаас суга татаж авчирч, Төв аймгийн Засаг Даргын орлогчоор томилуулахын зэрэгцээ  Ч.Жавзанпагмыг аймгийн Засаг дарга байхдаа Төв аймгийн ИТХ-ын ажлын албаны даргаар томилуулсан аж.
 Өөрийнхөө гол санхүүжүүлэгч “Урьхан” ХХК-ийн захирал Б.Ганбатад Төв аймгийн махны үйлдвэрийг хувьчлэл нэрээр үнэгүй өгсөн, бараг бэлэглэсэн гэсэн хэл ам гарах төлөвтэй. "Урьхан" Ганбат одоо Б.Ганбат гишүүний өөрийнх нь туслахаар нь ажиллаж байна. 
1Мөн Ж.Батжаргал гишүүн өмнө нь Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Заамар сумаас Д.Мөнхцэцэгийг авчирч, Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар томилсон. Энэ хүн өмнө нь Ардчилсан намаас сумынхаа Засаг даргад нэр дэвшиж, намынхаа эсрэг ажиллаж байсан хүн гэнэ. Ийнхүү
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ах дүү хамаатан саднаа Төрийн албанд байршуулж, төрийн албыг төрлийн албан болгосноор,  Төв аймгийг өөрийн “ВАН”-т улсаа болгожээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ