alim.mn | 2025.06.09
Бусдыг буудна гэж заналхийлсэн сурагчдыг ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрөгч амралтын өдөр өсвөр насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бичлэг хийж, нийтэлсэн. Энэхүү бичлэгт сурагчид “Өөрт нь буу байгаа, буудаж чадна” гэх мэтээр бусдыг заналхийлсэн утгатай зүйл ярьсан байдаг. Дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийнхан албаны шалгалт явуулж эхлээд байна. 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Хоёр сурагчийн хэргийг шалгаж байгаа. Тухайн үед мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтооно. Бичлэг сурагчдын дундах хаалттай группээс алдагдсан” гэдэг мэдээлэл өгсөн юм.

 

 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ