alim.mn | 2024.12.29
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид төсвөө батлахын тулд тансаг амралтанд 17 сая төгрөгийн өртөгтэй сургалтанд суужээ

Сонгуульт хугацааныхаа талд орж байхад багшаар хэлж заалгүй л бол  төсвөө баталж чаддаггүй төлөөлөгчидтэй ИТХ нь Сүхбаатар дүүргийнх гэнэ. Тэд өнгөрсөн онын 12-р сард ирэх жилийн дүүргийн төсвөө батлахын тулд “Аянчин фоор сийзонс лонж” гэдэг  тансаг зэрэглэлийн амралтын тухалж сургалтанд суужээ. Энэ амралтын газар Тэрэлжид байдаг. Сургалтанд нийт 17 сая төгрөг зарцуулсанаас бараг 10 сая нь танхимын түрээс, идээ ундаанд төлөгдсөн. Үүнээс үзэхэд төлөөлөгчид идэх гэдгийг үзүүлж өгсөн бололтой. Хотын утаанаас зугтаж цэнгэг агаарт сургалтанд суусан гэхээр төлөөлөгч нарын толгой сайн цэнэглэгдсэн биз. Тэгэхээр энэ жилийн Сүхбаатар дүүргийн төсөв гэж тун чамбай гарна гэсэн найдвар төрж байна. Гэхдээ л сонгуульт хугацааныхаа хоёр дахь жилд төсвөө батлаж сураагүй төлөөлөгчидийн “нүдийг таглаасийг нээж чихний  бөглөөсийг онгойлгох” гэж  20 орчим сая төгрөгийг зүгээр л үрж байхыг бодоход хэмнэлттэй төсөв хийгдэнэ гэх итгэл алга.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ