29 настай эмэгтэй төрийн ордон медаль авч өгнө гэж иргэдийг залилсаар байна
ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРГАЖ ӨГНӨ ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭД ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙХДАА ДАХИН ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЛЭЭ
Монгол Улсын иргэн 29 настай, эмэгтэй, С нь 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна. Танд, төрийн одон медаль гардуулах боллоо, “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо” тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” хэмээн 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилж, иргэдээс 100 мянгаас 2 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бусдад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2021 оны 12 дугаар сард шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг анхааруулж байна.
Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ