alim.mn | 2024.12.23
МАН-ыг алдаршуулсан" Наран цацралт намаа дуулья" дууг сонсоно уу ...

Саяхан болж өнгөрсөн Эх орондын баяраар энэ дуу зохиогджээ. Клипенд жанжин Сүхбаатарын дүрд хар тамхи хэрэглээд шийтгүүлсэн дуучин Б.Амархүү тогложээ.

Шүлгийг Ө.Баасанжав Хөгжмийг Т.Чимиддорж

Наран цацралт намаа дуулъя
Туяарсан Алтайн дуулга цайлалзсан
Тунарсан Сэлэнгэ мөрөн мяралзсан
Төгөлдөр гоо Монгол эх оронд минь
Түвшин энхийн цуу дуулиантай
Ялалтанд манлайлсан
Ололтонд жолоодсон
Наран цацралт намаа
Дуулъя дуулъя
Сүмбэрэлсэн цамхаг од руу тэмүүлсэн
Сүндэрлэсэн хотын царай гялалзсан
Сайхан гоо Монгол эх оронд минь
Цацрах хөгжлийн сан ундраатай
Дахилт
Багширсан сүрэг төлөөр шуугисан
Бадамласан тариа шимээр цэвцэгнэсэн
Баян гоо монгол эх оронд минь
Баяр золын хийморь золбоотой
Дахилт
Цацарсан гэрлээр эв хамт дуудсан
Саруулхан замаар цэхрэн шуударсан
Саран гоо Монгол эх оронд минь
Сүрлэг дууны түрлэг цуурайтай


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
150.129.142.46
хойд солонгос боллоо, балайрч байх юм
Зочин
4 жилийн өмнө
64.119.26.173
Андуураад байна хөөе Баярбаатар аа. Наад дуу чинь чинийхээр энэ онд зохиогдсон юм биш. Өнгөрсөн 20-р зууны 60-аад онд зохиогдсон дуу. Түүхээ мэдэж бич хоосон дагз минь
Төстэй мэдээ