alim.mn | 2024.12.23
Найруулагч Б.Тамирын найдвартай ар тал болсон А.Ганчимэг ганц бие болж жүжиглэсээр явах уу?

Жүжигчин А.Ганчимэг “Фантастик” продакшны найруулагч Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоотой болоод удаж буй. Гэсэн ч одоо ч харилцаагаа ил болгож хүлээн зөвшөөрөөгүй. Ямартаа л энэ валентиний өдрөөр А.Ганчимэг “Валентинаар юу бэлэглэж, яаж баярлуулвал хамгийн гоё вэ? Бие биенээсээ санаа аваад хэрэгжүүлээрэй… Би ч яахав хүүхдийн баяраа хүлээх минь” гэж бичиж, ганц бие хүн шиг пост оруулжээ.

 СУИС-ийн оюутан байхаасаа олны танил болсон Б.Тамир, А.Ганчимэг хоёр нас нь 30 гарсан ч тогтвортой гэр бүлтэй байгаагүй. Жүжигчин Б.Тамир мэргэжил нэгт Золоотой амьдарч, охинтой болсон ч удаан хамт амьдраагүй. Дараа нь жүжигчин Н.Мөнхсоёлтой хэсэгтээ хамт амьдарсан ч бас л бүтэлгүйтэв. Одоо Н.Номтойбаярын эхнэр болсон Э.Номинтой гадаадаар дотоодоор зугаалсан ч бас л ганц бие. Жүжигчин Б.Тамир сүүлийн үед нам гүмхэн байгаа нь А.Ганчимэгтэй дотно холбоотой болсных гэлцдэг.

А.Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотносон охиноо төрүүлсэн. Охиноо төрүүлэхдээ л ганц бие байсан А.Ганчимэг энэ хугацаанд эр хүнтэй нэр холбогдоогүй. Гэхдээ УДЭТ-ын газрын өм цөм худалдан авсан, барилгын магнат залуухан бизнесмэнтэй уулздаг байсан гэх цуу яриа бий. Нэг сургууль төгсөж, нэг театрт ажиллаж, хамтдаа “Халуун зүрх” кинонд тоглосон хос “Төөрсөөр төрөлдөө” гэгчээр одоо дотносож, “мөн чиг холоос хайсан даа, ойрхон л байж шүү дээ” гэсээр ажил амьдрал нь нийлэмжтэй, бүтэмжтэй байгаа гэнэ.  Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг, хэн хэн нь охиноо хөтлөн удаан явсан Б.Тамир, А.Ганчимэг хоёр хэт харилцаандаа хаширлаад байна уу… 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ