alim.mn | 2024.12.29
АВТОМАШИНАА ХУЛГАЙД АЛДСАН ХОЁР ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ
 Цагдаагийн байгууллагаас энэ оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн “Ц”-ын Тоёота Кровн маркийн автомашиныг тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад Тоёота Спасио маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан,
 Мөн өдрийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос Хонда Пит маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн “Д” гэгч нь үйлдсэн болохыг шуурхай илрүүллээ.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
? Монгол Улсын ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ