alim.mn | 2025.04.19
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зөвлөлд миссүүдийг оруулжээ

Өнгөрсөн 2021 оны 12 дугаар сарын 15-нд НИТХ-ын тогтоолоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталжээ. Энэ Олон нийтийн зөвлөлд "Эра" төвийн захирал мисс, загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа, мисс Д.Долгион, сэтгүүлч Г.Гэрэл, Ийгл телевизийн хөтлөгч Ж.Төгсжаргал гээд дөрвөн бүсгүй оруулж, уул уурхайн инженер Г.Золжаргал, эдийн засагч Дөлгөөн, өөрийнхөө зөвлөх Биндэръяа гэх залууг багтаажээ.  Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь жилдээ 1.2-1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй. Олон нийтийн зөвлөлд орсон гишүүд төсвөөс цалинждаг. Тэгэхээр дээрхи мисс голдуу сайхан бүсгүйчүүд Ж.Батбаясгалан даргын ивээлээр хэдэн төгрөг авч байгаа бололтой. "Могой алахад нэмэргүй" баймаар бүсгүйчүүдийг олон нийтийн зөвлөлд багтаадаг нь ямар учиртай юм бол. Уг нь чөлөөнд гарсан хурандаа, хошууч тэргүүтэй 40-50 насны идэрхэн офицеруудаас оруулбал олон нийтэд хэрэгтэй баймаар.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ