alim.mn | 2024.12.23
Боловсролын сайд аа, болиоч ээ!

Бээжин-2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Богино үзүүлбэрт Оросын уран гулгагч Камила Валиева тэргүүлсэн юм. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлч мэргэжилтэй, угаасаа утга уянганд дуртай хүн. Тэгээд ч бас цахим хуудсаараа “лайк” цуглуулах ажилд идэвхтэй. Хүүхдүүдийн хичээл эхэлсэн, өглөө оройгүй зам битүү түгжрэл. Сургуулийн хүүхдийн автобус гэж эдүгээгийн Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга байхдаа “Моннис”-тэй өчнөөн тэрбумын гэрээ байгуулсан ч сургуулийн автобус сураггүй, бага насны хүүхдүүд хөлдүүс болох шахаж байхад яаж ингэж эморон жаргаж, уянгын халил болж чаддаг байна аа.

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Оросын уран гулгагч Камила Валиеваг дэмжиж буйгаа илэрхийлж цахим хуудаснаа “15-хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ. ТЭНГЭР ШИГ БАЙ…гэж  Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшинийг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА” гэж бичжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ