Нийслэлийн захиргааны хэргийн шүүх С.Эрдэнийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзлаа
Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох хэргийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаан өчигдөр болж хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгаар гаргасан С.Эрдэнэ, түүний төлөөлөгч Г.Батбаяр нарын гомдлыг шүүх хангахаас татгалзсан талаар өчигдөр мэдээлсэн билээ.
Харамсалтай нь АН-ын дарга асан С.Эрдэнэ Монгол Улсын шүүхийн шийдвэрийг худлаа тайлбарлаж өөрийг нь намын дарга гэж Захиргааны хэргийн шүүх тогтоосон гэх худал мэдээг 2021.01.06-ны өдрийн шүүхийн хурлын тогтоолын зурагтай хамт тараасан байна.
Уг шүүх хурал нь С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд "Туваан Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох буюу дуусгавар болгож өгнө үү" болон АН-ын өмгөөлөгчдөөс татгалзсан гэсэн агуулгаар гомдол гаргаад хүсэл нь няцаагдаж ялагдал хүлээсэн билээ.
Мөн Монгол Улсын дээд шүүхээс С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар сэргээн бүртгэхгүй хэмээн гурван удаагийн шийдвэр гарсан билээ.
Нэгэн цагт АН-ын дарга, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн зэрэг олон хариуцлагатай албанд ажиллаж, хууль тогтоолцож явсан хүн шүүхийн шийдвэрийг илтэд худал тайлбарлаж байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ