alim.mn | 2025.06.09
Өнгөрсөн 2021 онд гэмт хэргийн улмаас 585 хүн нас баржээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнгөрсөн оны эхний 11 сард 23348 гэмт хэрэг гарч, өмнөх оны мөн үеэс 842-оор нэмэгджээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 721, залилах гэмт хэрэг 2103, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 256-гаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас 22919 хүн хохирч, 7561 хүн гэмтэж, 585 хүн нас баржээ. Харин нийт яллагдагчдын тоо 16812 болж, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн байна. Яллагдагчийн 857 нь 18 хүртэлх насны хүүхэд, 2760 нь эмэгтэйчүүд байгаа юм. Нийслэл Улаанбаатарт 14920 гэмт хэрэг гарчээ.

Монгол Улсын хэмжээнд 61.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 13.6 мянган хүнийг баривчилсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 26 мянга, баривчлагдсан хүн 2000-аар буурсан үзүүлэлттэй юм байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ