МАН-ын Хяналтын хороо Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцно
МАН-ын Хяналтын ерөнхий хороо маргааш хаалттай хуралдахаар товлогджээ. Тус хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, Хөгжлийн Банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдэд хариуцлага тооцох, цаашлаад намын гишүүнээс хасах арга хэмжээг авах аж.
Сануулахад, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Намын гишүүд аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй" гэж байв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ