Уран гулгалтын ертөнцөд нэр хүнд, байр сууриа тамгалж үлдээсэн БНСУ-ын тамирчин Ким Юна 2014 онд зодог тайлсан билээ. Зодог тайлснаас нь хойш түүнд өвлийн олимпын уран гулгалтын төрөлд тайлбарлагчаар ажиллах санал удаа дараа ирсэн ч тэр татгалзсан хариу өгсөөр ирсэн. Ким Юнад "Бээжин 2022" болон "Пёнчан 2018" олимпод тайлбарлагчаар ажиллах санал тавьсанн ч аль алинд нь татгалзсан хариу өгсөн байна.
Түүний татгалзсан шалтгааныг харьяалагддаг "All That Sports" агентлаг "Ким Юна уран гулгалтаар хичээллэдэг өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж ажиллах хүсэлтэй байгаа учир тайлбарлагчаар ажиллахаас татгалзсан" хэмээн мэдээлжээ.
Харин дэлхий нийтийн анхаарлыг татаад буй охин, допингийн асуудалд холбогдсон Камила Валиеваг шүүмжлэн, зохих шийтгэлээ хүлээх ёстой хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна.