alim.mn | 2024.12.22
Камила хэзээ ч ийм олон алдаа гаргаж байгаагүй
Олимпийн наадмын уран гулгалтын ганцаарчилсөн төрөлд Оросын тамирчин Анна Щербакова түрүүлж алтан медаль хүртлээ. “Би одоохондоо ойлгохгүй байна. Олимпийн аварга гэж надад хэлэхэд миний тухай ярьж байгаа гэж би ухаарахгүй байгаа” гэж уран гулгагч Анна Щербакова ярьж байна. Олимпийн мөнгөн медалийг мөн л Оросын уран гулгагч Александра Трусова авлаа. Александра Трусовагийн хөтөлбөр маш хүнд хэцүү. Дөрвөн эргэлттэй флип, дөрөв эргэлттэй сальхов, дөрөв эргэлттэй тулуп, бас дөрөв эргэлттэй лутц 2 удаа. Бараг хэр баргийн эрэгтэй гулгагч ч хийдэггүй гулгалт. “Миний зорилго бол тэргүүн байранд орох биш харин түүхэнд үлдэх” гэж Саша Трусова хэлэх дуртай. Өнөөдөр тэр дэлхийн, Олимпийн түүхэнд бичигдэж мөнхөрлөө. Гуравт Японы Каори Сакамото орж хүрэл медалийн эзэн болов.
Харин Оросын 15 настай Камила Валиева 4-д жагслаа. Тэр хэзээ ч ийм олон алдаа гаргаж байгаагүй, иймээс зориуд муу гулгаж бусад тамирчдад Олимпийн медалийг шууд Бээжинд авах боломж олгохыг хүссэн мэт санагдсан. Яагаад гэвэл, Олимпийн хороо “Хэрэв Камила Валиева эхний 3 байрын аль нэгт орвол медалийг олгохгүй, тэмцээний дүнг урьдчилсан гэж тооцож шалгалт явагдаж дууссаны дараа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Харин одоо Аня, Саша, Каори гурав Олимпийн медалиа Бээжинд энгэртээ зүүнэ. 15-хан настай Камила охин энэ сүүлийн 10 хоногт зарим хүний бүх насаараа ч үзээгүй “там”-ыг туулсан даа. Камила оролцсон бараг бүх тэмцээндээ түрүүлдэг, Олимпийн улиралд дандаа өөрийн өмнөх амжилтуудаа эвдэж байсансан. Камилагийн сорилоос триметазидин илэрсэн гэдэг, гэхдээ энэ дээжийг Бээжингийн Олимп дээр аваагүй бүр 2021 оны 12 сарын 25-ных. Яагаад чухам одоо нийтэд дэлгэсэн юм бол? Мөн насанд хүрээгүй тамирчдын талаар ийм мэдээллийг хэвлэлээр цацах хориотой билээ. 
Орчуулсан М.Цогзолмаа
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ