Зава Дамдин ренбүчи Камила Валиевад шүлэг зориулав
Бээжин 2022 оны уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл монголчууд төдийгүй, дэлхий нийтийн анхаарлыг татсан дуулиан шуугантай болж өндөрлөлөө. Тэр тусмаа орос охин Камила Валиева бөмбөрцгийн анхаарлыг татаж байна. Монголчууд ч татар цустай хэмээн дэмжиж байлаа. Харамсалтай нь медалиас мултарч, 4 дүгээр байр эзлэв. Энэ тухайд "Үүргэвчтай аялал"-ын Ганхүү "Нэг Япон охин дэмжсэн биш өглөө босоод ирсэн чинь ардын дайсан болдог байна ш дээ" гэжээ. Харин оррос охин дэмжсэн нь Ардын баатар шахуу болж, тэр охинд шүлэг дуу зориулж байна. Энэ давлагаанаас Зава Дамдин ренбүчи хувраг хүртэл хоцорсонгүй. Тэрбээр уран гулгагч охин Камила Валиевад зориулан шүлэг бичиж, яагаад бичих болсон шалтгаанаа тайлбарлажээ.
!СҮҮН ЗАМЫН ГОЁМСОГ ЗУРААС
Яагаад ийм яруухан юм бэ
Яг л ургаж буй ургамал найлзуур мэт
Яруусан дэлбээлэх удамбар цэцэг мэт
Ялдамхан хун шувуу нисэх мэт
Яахин энэ дэлхийд төрсөн буй
Яруухан утгаар орчлонг гоёж чимэн буй
Ямарч хэлэх үггүйгээр гоо үзэсгэлэнг үзүүлэн буй
Янагуухь мэлмий арван зүгт нэг л харцаар тольдон буй
Ягштал хөлдсөн хүмүүн төрөлхийтний сэтгэлийн мөсөн дээр
Яруу зохист хос ган бийрээр бүжин бичиж шүлэг сийлмүй
Ямархан гал халуун зүрх хөлдөөсийг уяраан байнам бэ
Ямарваа хөдөлгөөн бүрий далд утгасын дуулал уянгалуулан байнам
Яагаад ийм уянгалаг юм бэ
Яг л зүүд зэрэглээ мяралзан урсах мэт
Ялдам лянхуа шавар дотроос ургах мэт
Яасан ч л энэхэн сүүн замын нэгэн гоёмсог зураас ажээ
Мөхөс би лам шавь хүүхдүүдтэйгээ Соёмбот Орондоо Өвлийн Олимп үзэж суутал арван тавхан настай Камила Валаева хэмээх охин бээр уран гулгалтын гайхамшигт үзүүлбэр үзүүлэхүй тэрхүү агшин нугуудад зургаахан настай Амба лам гурван удаа уулга алдан ийн хэлсэн нь "багш аа, багш аа, энэ охин",,, "Яг л ургамал ургаж байгаа юм шиг",,, "Яг л цэцэг дэлбээлж байгаа юм шиг",,, "Яг л шувуу нисэж байгаа юм шиг" хэмээхүйд энэхүү дуулал сэтгэлд гэнэт ургаад басхүү бодрол сэтгэлд ийн "Энэ орчлонг урлаг спорт ийнхүү чимж буй нь юутай золтой, юутай гайхамшигтай. Хэрэв энэ адил гоёмсог үзэгдэл нүгүүдээр чимэх зүйл үгүй бол энэ дэлхий их л царай муутай байх асандаа" хэмээн өөрийн эрхгүй бодогдсон ажгуу. Ингэтэл нь долигсуулах тэрхүү бодгалийн багш бас ямархан эгэлгүй хүмүүн бол доо.
Дэлхий нийтийг болон Дэлгэрцогт ууланд байгаа лам хүүхдүүд болон мөхөс биднийг ухаан бодол, урам зоригийг бадрааж, сэтгэлийг долигсуулсанд чин зүрхнээс талархлаа! Камила Валаева!
Аливаа сурч мэдсэн зүйлээ шамдан хичээж бүтээл болгохуйн гайхамшиг хүмүүн бүгдэд авъяас билиг болон төрөн түгэх болтугай.
Зава Дамдин ринбүчи
16.02.2022
Соёмбот Орон
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ