alim.mn | 2024.12.23
Ханхүү Харри эх орон Их Британийг шүүхэд өгөв

Сассекийн гүн болон түүний гэр бүлийг хамгаалдаг цагдаагийн хамгаалалтыг зогсоох тухай Их Британийн эрх баригчдын шийдвэртэй холбогдуулан ханхүү Харри шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нь Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн өөрийн орны Засгийн газраа шүүхэд өгч байгаа анхны тохиолдол болж байгаа аж. 

Хоёр жилийн өмнө хааны гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлагаас татгалзаж, будант Альбионыг орхин явсан ханхүү Харригийн өмгөөлөгчид сарын өмнө цагдаагийн хамгаалалтыг цуцалсан Дотоод хэргийн яаманд захидал илгээсэн. Энэ захидалд Британийн нутаг дэвсгэр дээр Сассекийн гүн болон гүнгийн авхайг бүрэн хамгаалалтад байлгахгүй бол яамны шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандана гэсэн нь биеллээ олжээ.

Ийнхүү шүүхэд хандах болсон нь ханхүү Харригийн гэр бүлийг хамгаалдаг АНУ-ын хамгаалалтын хувийн компани түүний эхнэр, хүүхдийг хамгаалахад шаардлагатай Британийн тагнуулын газрын мэдээллийг авах боломжгүйтэй холбоотой гэнэ. Цагдаагийн хамгаалалт гарган өгсөн тохиолдолд зардлыг нь Харри өөрөө төлөхөд ч бэлэн байгаа гэнэ. Учир нь тэрбээр хатан хааны ивээлгүй хоцорсон тул татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилгээ авах эрхгүй болсон юм.  "Ханхүү Харри төрсөн цагаасаа эхлээд л насан туршдаа аюул дунд амьдарна. Тэрбээр хаан ширээ залгамжлах жагсаалтын зургадугаарт бичигддэг, Афганистанд хоёронтаа алба хаасан, харин сүүлийн жилүүдэд неонацистууд болон экстремистүүдийн зүгээс тэдний гэр бүлд заналхийлэх болсон" хэмээн ханхүү Харригийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна.

Сассекийн гүн цаашид хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхгүй гэж зарласны дараа л Харри болон түүний гэр бүлийг цагдаагийнхан хамгаалахаа больсон юм. 

Аюулгүй байдлын зардал нь хааны гэр бүлийн хувьд маргаантай асуудал бөгөөд Букингемийн ордон ч, засгийн газар ч тус асуудлаар  олон нийтэд мэдээлэл өгөх дургүй байдаг. Их Британийн хамгаалалтын зардал даатгалаас буюу улсаас зарлага гаргадаг тул хааны гэр бүлийн гишүүд тус үйлчилгээнд хамрагдах эрхгүй гэх шүүмжлэгч олон.

АНУ-ын иргэний бэлгийн хүчирхийллийн хэргийн улмаас Йоркийн гүнг хааны ивээлээс хасагдсаны дараа өөрийн аюулгүй байдлын төлбөрийг төлөхийг уриалж байгаа юм. Харин тухайн үед  ханхүү Харри Йоркийн гүн  болон түүний гэр бүлийг Их Британид байх хугацаанд Скотланд-Ярд хамгаалалтын зардлыг нь  төлөхийг санал болгосон боловч  Дотоод хэргийн яамнаас тус тусламжийг хориглосон юм. Тиймээс ханхүү Харри өөрийн гэсэн хувийн хамгаалалтгүй байгаад мөн хамаатан нь хамгаалалтгүй байх нь аюултай гэж үзэн дургүйцлээ илэрхийлээд буй. Тэрбээр мөн Их Британийн эзэн хааны гэр бүлийн гишүүн нутаг дэвсгэр дээрээ  хохирсон тохиолдолд тус улсын нэр хүндэд сэв суулгаж болзошгүйг анхаарууллаа.

Опра Уинфритэй 2021 онд чат шоуны хөтлөгч ярихдаа Харри "Бидний статус өөрчлөгдсөний улмаас бид хааны гэр бүлийн "албан ёсны" гишүүн байхаа больсон гэж хэлсэн байдаг. Тэрбээр үүнд цочирдсон бөгөөд хосуудад ямар нэгэн аюул заналхийлэл, эрсдэл тохиолдвол ямар арга хэмжээ авах талаар засгийн газартай ам мурийж байснаа дурсдаг. Тиймээс ханхүү Харри аюулгүй байдлыг нь улсаас хангаж өгөхгүй байгаад дургүйцэн Их Британийн засгийн газрыг шүүхэд өгчээ. Ханхүүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэлдээ "Тэрбээр  хаан ширээнд суух боломжтой зургаа дахь хүн  хэвээр байгаа бөгөөд Афганистанд хоёр удаа байлдааны үүрэг гүйцэтгэсэн. Мөн сүүлийн жилүүдэд түүний гэр бүл сайн баримтжуулсан неонацист болон хэт даврагч заналхийлэлд өртөж байна. Энэ байгууллага дахь түүний үүрэг өөрчлөгдсөн ч хааны гэр бүлийн гишүүний дүр төрх өөрчлөгдөөгүй" гэж шүүхийн нэхэмжлэлд тусгажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
202.179.26.237
Эхнэрийнхээ үгэнд орж хааны гэрбүлээс гарч ордноос явж энгийн амьдралаар амьдрахаар явсан хүнийг яахаараа хамгаалдгийн. Энгийн хүн хэзээ хамгаалаллттай байсын, хохь нь
Төстэй мэдээ