alim.mn | 2024.12.29
Сэтгүүлч Ч.Мөнхбаярт Японоос 2000 доллар хүлээн авчээ
Тагнуулын ерөнхий газраас Ч.Мөнхбаярыг саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн. Түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, түүний дансанд их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж, сар хорихоор болсон юм. Тэгвэл сэтгүүлч Ч.Мөнхбаярт 2000 ам.долларыг хэн өгсөн бэ? 
Монгол Улс дахь хүүхдүүдэд босоо монгол бичгээ өвлөн үлдээх зорилгоор, Японы "Өмнөд Монголын хуралдай" ба Монгол Улс дахь "Дэлхийн Монголчуудын холбоо" хамтран "Миний мэдэх өмнөд Монгол" уран бичлэгийн уралдааныг энэ оны 2 дугаар сарын 21~нээс 4 дүгээр сарын 25 хүртэл зохион байгуулж, уралдаанд шалгарсан бүтээлийн хүүхдийг урамшуулахаар Япон мөнгөөр 2000 долларын хандив цуглуулж, Япон дахь монгол иргэнээр дамжуулж сэтгүүлч Ц.Мөнхбаярт хүргүүлсэн байна.
Сэтгүүлч Ц.Мөнхбаяр бол энэ удаагийн уралдааны гол зохион байгуулагч нь. Мөн ч "Өмнөд Монголын хуралдай" байгууллагын дэд тэргүүнээр ажилладаг юм байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ