"МОТИВ" хамтлаг олон сайхан хайрын дуунуудтай. "Мотив" хамтлагийнхан 2-р сарын 26-нд буюу ирэх Бямба гарагт тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр цагдаагийнхантай муур хулгана болж тоглосон. Учир нь хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярт цагдан хорионы шүүх хуралд орох гэж байхдаа гавтайгаа зугтсан тухай мэдээлж байлаа. Энэ нь 2019 оны 12 дугаар сарын 18-нд болсон. Гавтайгаа зугтсан Жижгээг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид Б.Эрдэнэбаярыг шөнийн 02:00 цагийн орчимд дайчлан баривчилсан юм.
Жижгээд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан буюу биедээ авч явсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан гэх мэдээлэл бий.
“Мотив” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаярын хар тамхины хэргийг шүүх шийдэж чадахгүй маш их удлаа. Уг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэхэлэлцэхээр удаа дараа товлож буй Туул нарын 21 хүнтэй хэргийн нэг холбогдогч нь гэдэг. Гэтэл энэ асуудлаас ял гэмгүй өнгөрсөн үү, ямартаа ч хамтлагаараа тоглолт хийхээр болжээ.