alim.mn | 2024.12.27
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган төрийн ордонд болно

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган хоёрдугаар сарын 23, 24-нд Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй энэ чуулганаар Хөвсгөл рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаас үүдэлтэй хог хаягдлын менежментийг хэрхэн явуулах, Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгслийг татаж гаргах зэрэг Хөвсгөл нуурыг хамгаалсан бүхий л чиглэлээр өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хэлэлцүүлэг нэгдсэн болон салбар хуралдаанаар үргэлжилнэ. Дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4 хувийг эзлэх цэнгэг уст гүн нуурыг тойрсон асуудлыг нутгийн иргэд, холбогдох төрийн байгууллагынхан, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 400 гаруй төлөөлөгч хөндөн нэгдсэн хуралдаанаар ярилцана. Дараа нь дөрвөн чиглэлээр салбар хуралдаанд хуваагдан, Хөвсгөл нуурыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний шийдэл бүхий зөвлөмж гаргах юм байна. 

Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн ба дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай цэнгэг уст нуур юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ