"Гурван охин" хамтлаг "Киви" хамтлагаас хамаагүй өмнө байгуулагдсан охидын хамтлаг. Анх хамтлагийн ахлагч Д.Солонго өсвөр наснаасаа эхлэн байгуулсан хамтлаг эдүгээ 20 шахам жил болж байна. Анхны бүрэлдэхүүн нэг л удаа өөрчлөгдөж, Г.Анхмаа нэмэгдэн орж ирснээр 17 жил боллоо. Хамтлагийн бүсгүйчүүдийн нас 35-36 хүрлээ. Гэсэн ч "Гурван охин" хамтлаг нэрээ өөрчилсөнгүй. 30 гарсан бүсгүйчүүд нь энэ нэрэндээ "гологдохооргүй" биеэ сайхан авч явдаг. Тус хамтлагийн гишүүн Х.Ану, Г.Анхмаа хоёр ойролцоо хадамд гарч, шинэ хүнээ угтан авсан.
Хамтлагийн ахлагч Д.Солонго "Монгол Хьюндэй" компаний захирал Д.Энхсайхантай хайр сэтгэлийн холбоотой болж, хамт амьдарч байгаа нь ил болсон. Дуучин Д.Солонгын нөхөр болох хүний анхны эхнэр бурхан болсон, насанд хүрсэн нэг охинтой. Өнгөрсөн зун охин нь амаржиж, "Монгол Хьюндэй" компаний захирал өвөө болсон юм. Тиймээс "Гурван охин"-ы Соко эмээ болсон гэж сайтууд бичсэн удаатай. Рок попынхон дотор олон Солонго нэртэй дуучин бий. Харин Д.Солонго шиг хамтлаг ахалж яваа нь үгүй. Тиймдээ ч хожуухан хувийн амьдралаа төвхнүүлэхэд хүрээ биз ээ.