УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр болсон тухай яригдаж эхэлжээ.
Учир нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг. Ингэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул АТГ-аас тэдэнд Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэжээ. Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Хөгжлийн банкы захирлаар зургаан сар ажилласан бөгөөд энэ хугацаандаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33,5 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
Мөн тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад өргөн барихаар болсон гэжээ.