alim.mn | 2024.12.24
Хөгжлийн Банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн Банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв.

Тэрбээр Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуул ажиллаж байгаа билээ.

Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ