Герман улс 7 фургон, 575 техник тоног төхөөрөмж бэлэглэв
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСӨЛ”- өөс Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаандын үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн 7 фургон автомашин болон төслийн хүрээнд баригдсан 55 барилгад 22 нэр төрлийн 575 техник, тоног төхөөрөмж зэргийг гардуулан өглөө.
Уг арга хэмжээний нээж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ "Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд төслийн санхүүжилтийг олгож буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар болон Германы сэргээн босголтын зээлийн банканд БОАЖ-ын сайд талархал илэрхийлье" гээд, хэрэгжүүлэгч тал болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгалалтын захиргаадад төслөө амжилттай хэрэгжүүлэн Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэн цогц байдлаар хөгжүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих үйл хэрэгт амжилт хүсэв.
Дашрамд дурдахад, уг төсөл нь 2015-2027 оны хооронд нийт 14 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хамгийн урт удаан хугацаанд, тогвтортой хэрэгжиж буй төсөл юм.
Тус арга хэмжээд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э. Баттулга болон БОАЖЯ-ны албаны бусад төлөөлөл, мөн ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Й. Розенберг, Германы Сэргээн босголт, зээлийн KfW банкны Монгол дахь салбарын захирал М.Зумзер нар оролцлоо.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ